Reader.mn

  • Autor: Vários
  • Narrador: Vários
  • Editora: Podcast
  • Mais informações

Informações:

Sinopse

. , . , , www.reader.mn .

Episódios

  • #27 Дийтмар Дат "Карл Маркс"

    10/10/2020

    Германы зохиолч, нийтлэлч Дийтмар Дат Карл Маркс хэмээх энэхүү бүтээлд түүний амьдрал бүтээлийг шинжилжээ. Ингэхдээ Марксын зохиолуудаа туурвихад нөлөөлсөн тухайн цаг үеийн сэтгэлгээ болон улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлохын сацуу түүний бүтээлүүдийн өнөө цаг үе дэх ач холбогдол, хэрэглэх боломжийг голчлон авч үзжээ. Тус бүтээл нь 4 бүлгээс бүрдэх бөгөөд Германы "Реклам" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "100 нүүр" цувралаар 2018 оны 4 дүгээр сард хэвлэгдсэн. Карл Марксын амьдрал, бүтээлийн тухай хувь хүний өнцгөөс, оновчтой бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар өгүүлсэн энэхүү номоо Дийтмар Дат "Капитализмын эсрэг үзлийг зүүний хийсвэр үгүйсгэлтэй ингэж хурцаар хослуулсан тохиолдол Марксаас хойш дахин давтагдсангүй" гэсэн дүгнэлтээр төгсгөжээ.

  • #28 Никколо Макиавелли "Хунтайж"

    10/10/2020

    Сэргэн мандалтын үеийн Италийн агуу түүхч, философич, зохиолч Никколо Макиавеллийн туурвисан “Хунтайж” (Il Principe/De Principatibus) хэмээх ном анх 1532 онд хэвлэгджээ. Бүх цаг үеийн улс төр, философийн бүтээлүүдээс хамгийн алдартай ба хамгийн их маргаан дагуулсан бүтээл гэгдэх уг номыг хэвлэгдсэн цагаас хойш олон хаад ноёд, улс төрийн лидерүүд төр барих гарын авлага болгон ашиглаж ирсэн гэдэг. Төрийг хэрхэн гартаа авах вэ? Гартаа авсны дараа хэрхэн жолоодох вэ? Ард түмэнд хайрлагдахын тулд ямар зан авир хэрэгтэй вэ? Улс төрийн заль мэх, авхаалж самбаа, хүнлэг зан, догшин хэрцгий байдал зэрэг чанаруудаар өөрийгөө цэнэглэж улс орноо удирдах зэрэг асуудлыг энгийн, ойлгомжтой, шулуун үгсээр өгүүлж, эртний Грекээс Сэргэн мандалтын үе хүртэлх 3000 жилийн түүхэн жишээгээр баяжуулж, уншигчдыг уйдаалгүйгээр хүргэж чадсанд л “Хунтайж” номын амин сүнс оршдог. Подкастын зочдоор бид энэ удаа ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш П.Мягмардорж, Хунтайж” номын ерөнхий редактор Б.Дөлгөөн, Монсудар хэвлэлийн газрын реда

  • #29 Харпер Лий "Гургалдайг хөнөөхүй"

    10/10/2020

    Нелл Харпер Лийг дэлхий дахинаа алдаршуулсан Гургалдайг хөнөөхүй роман нь анх 1960 онд олны хүртээл болсон бөгөөд тэр даруйдаа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг борлуулалттай номоор шалгарсан билээ. Тус роман 1961 онд Пулицерийн шагнал хүртэж, одоогийн байдлаар дэлхий дахинаа 40 сая гаруй хувь борлогдоод байгаа юм. Гургалдайг хөнөөхүй роман Америкийн орчин үеийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэгд эргэлзээгүй тооцогдоно. “Их Хямралын” (1933–1935) үеийн Америкийн Нэгдсэн Улс, өмнөд хэсгийн Алабама муж улсын Мейком хэмээх жижиг хотод өрнөх Гургалдайг хөнөөхүй романыг “Скаут” хэмээх хочит Жин Луиз Финч охин хүүрнэнэ. Скаутыг нялх байхад ээж нь өөд болж, хуульч мэргэжилтэй эцэг Аттикус Финч нь хоёр хүүхдээ ганцаар өсгөжээ. Ээж нь өөд болсныг эс тооцвол, хүүхдүүдийн бага нас Америкийн өмнөд хөдөө нутагт энгийн, аз жаргалтай өнгөрч байлаа. Гэвч 19 настай цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй хар арьст залуу Том Робинсоныг эцэг Аттикус нь өмгөөлөх болсноор энэ бүхэн өөрчлөгдөнө.

  • #30 Роберт Каган "Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь"

    10/10/2020

    Энэ удаа бид Роберт Каганы "Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь" номын талаар ярилцлаа. “Хүйтэн дайн дууслаа, коммунизм сөнөчихлөө, либерал ардчилал нь хүн төрөлхтний үзэл суртлын эволюцийн төгсгөлийн цэг төдийгүй, хүний засаглалын эцсийн хэлбэр учир түүхийн төгсгөлийг харуулж байна” хэмээх Фрэнсис Фукуяамагийн үзэл санаанд Америкийн түүхч, гадаад бодлогын шинжээч Роберт Каган няцаалт өгөх зорилгоор өөрийн “Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь” гэх номоо 2008 онд бичжээ. Каган уг номоороо дэлхийн улс гүрэн бүрийн тухай нарийн судалгаа хийж “Ардчилсан орнуудын тэнхлэг ба Автократ орнуудын холбоо” хэмээх хоёр ертөнцийн хооронд идеологи болон эдийн засгийн асар том сөргөлдөөн болно гэдгийг онцолжээ. Улс үндэстэн бүрийн түүх, ашиг сонирхлыг энгийн ойлгомжтойгоор өгүүлж, ирээдүйд чухам ямархуу ертөнцөд амьдрахыг тод томруун харуулж чадсан уг номын талаар ярилцлаа.Подкастын зочдоор бид энэ удаа ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш П.Мягмардорж, улс төр судлаач Б.Дөлгөөн болон Монсудар хэвлэлийн газрын редактор С.

  • #31 Жан Жак Руссо "Нийгмийн гэрээ"

    10/10/2020

    Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Нийгмийн ухаан” цувралын тэргүүн дэвтэр, Францын Соён гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгч, философич Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ буюу улс төрийн эрхийн зарчмууд” ном анх 1762 онд хэвлэгджээ. Эрх чөлөө ба ардчилал нь түүхийн болон онолын ямар зарчим дээр тулгуурлаж хөгжсөн бэ? Хувь хүн иргэний зүгээс төр, нийгэмд хэрхэн хандаж, хэрхэн харилцаанд орох нь зүйтэй вэ? Бид иргэний хувиар төрөөс юу шаардах ёстой вэ? Улс төрийн үйл ажиллагаанд яаж оролцох ёстой вэ? Францын хувьсгалын болон ардчилсан үндсэн хуулиудын гол гарын авлага болж, нийгмийг үндсээр нь өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулсан уг номын талаар ярилцлаа. Подкастын зодчоор бид энэ удаа ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш П.Мягмардорж, “Социоаналитик” номын зохиогч А.Хишигтөгс, улс төр судлаач Б.Дөлгөөн болон Монсудар хэвлэлийн газрын редактор С.Ганбатыг урин оролцууллаа.

  • #32 Казүо Ишигүро "Хөвөлзөх ертөнцийн зураач"

    10/10/2020

    1986 онд бичсэн Хөвөлзөх ертөнцийн зураач хэмээх энэхүү ном Ишигүрогийн хоёр дахь роман бөгөөд үйл явдал нь түүний анхны романы нэгэн адил Японд өрнөдөг. Уг бүтээл цаг хугацааны хувьд ч дайны дараах үе буюу 1948 оны аравдугаар сард эхэлж, 1950 оны зургаадугаар сар хүртэлх үеийг харуулах бөгөөд зохиолын гол хүүрнэл одоо цагт шууд өрнөхөөс илүүтэйгээр романы “би” баатар Масүжи Оногийн дурсамжаас бүрддэг. Хөвөлзөх ертөнцийн зураач бол олон талаар Ишигүрог Ишигүро болгосон бүтээл юм. Хүүрнэлийн арга хэлбэрээ эндээс л олж, 1986 онд энэ бүтээл нь Бүүкэрийн шагналын сүүлийн шатад шалгарснаар олонд анх танигджээ.

  • #33 Наоми Клайн "Шок номлол"

    10/10/2020

    Канадын сэтгүүлч, зохиолч, нийгмийн идэвхитэн Наоми Kлайн "Шок Номлол: Гамшгийн Капитализмын Үүсэл" номоо 2007 онд бичжээ. Тус бүтээлд Чикагогийн дэг сургуулийнхан буюу Милтон Фридманы Неолиберал эдийн засгийн бодлогыг баримтлагчид хэрхэн өөрсдийн бодлогоо хуйвалдаан, тархи угаалт болон манипулацийн аргаар хэрэгжүүлдэг нууц түүхийг өгүүлнэ. Дэлхийн 27 хэлнээ орчуулагдан, олон улсын бестселлер болсон уг номыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр уншигчдад хүргэсэн. 1980-аад оны сүүлээр социалист систем задран унаж, бүрэлдэхүүнд нь байсан улсууд либерал үзлээр хөгжих болсны тодорхой жишээ нь Монгол улс юм. Гэвч бид ардчилал, чөлөөт эдийн засгаар замнасан гурван арванд хөлөө нэг л олсонгүй. Чикагогийн дэг сургууль буюу Шок эмчилгээ Монголд хэдийнээ эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр манай улс эдийн засгийн бие даасан байдлаа нэгэнт алдаад байна. Ингэж доройтсон эдийн засгаа сэргээхийн тулд юуны түрүүнд, хямарсан учир шалтгааныг нь зөв оношлох шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл шок номлол, неолиберал үзлийн та

  • #34 Дэвид Воллиамс "Гангста эмээ"

    10/10/2020

    Анх 2011 онд хэвлэгдэж, 2013 онд дэлгэцийн бүтээл болсон билээ. Эмээ, өвөөгөө үргэлжид хөгшин байсан мэтээр бодож тэднийгээ уйтгартай, хоцрогдсон гэх хүүхдүүдийн ойлголтод хариу өгсөн томоохон бүтээл юм.Номын агуулгын хувьд, Бен хэмээх хүү баасан гараг бүрд эмээгийндээ үлддэг. Тэрээр үргэлжид байцайтай хоол иддэг, нүдний шил, буурал үс гээд эмээ нарын сонгодог жишээ болсон эмээгээ нэгэн хэвийн уйтгартай гэж боддог байлаа. Тиймээс эмээтэйгээ байх тун дургүй. Гэвч нэг л өдөр тэрээр эмээгээ өөр шиг нь хүүхэд байсан, тэр бүү хэл маш олон нууцлаг хэргийн эзэн гэдгийг мэднэ. Эндээс л Бен эмээгээ өөрөөр харж, илүү дотно байхыг чухалчилдаг. Цаашид Бен эмээтэйгээ ямар олон адал явдал эхлүүлснийг энэхүү номоос мэдэж болно.

  • #35 Беате Тереза Ханика "Хайрын тухай надад яриач"

    10/10/2020

    Тэр жинхэнэ хайрын эзнийг бусдаас юугаар нь ялгах юм бол? Дүр төрх нь зүрх рүү шууд харван ормогцоо л хэвд цутгасан юм шиг яв цав таарчхаад, байрыг нь өөрчилж ч, бүрмөсөн устгаж ч болдоггүй юм болов уу? Эцэст нь нэг жинхэнэ хайртайгаа учрахаараа хүн яаж ч чадалгүй өмнө нь сөхөрдөг хэрэг үү?Уг зохиолоос та бүхэн загвар өмсөгчийн замнал дуусгавар болж, гоо үзэсгэлэн нүүрээ буруулахад нэгэн үе од болон гялалзаж явсан загвар өмсөгч нарт ямар сэтгэгдэл төрдөг бол?, Загварын ертөнцөд ямар ямар сүүдэртэй талууд байдаг вэ?, Загвар өмсөгч нарыг бусад хүмүүс хэрхэн хардаг бол?, Хайр дурлалын үнэ цэн нь юунд оршино вэ?, Ер нь хайр дурлал гэж байдаг юм уу? гэх мэт олон асуултын хариуг олох болно.

  • #39 Хайр - I хэсэг

    10/10/2020

    Хайр гэж юу вэ? Хайр гэдэг яруу найргаас л олж болох тансаг төсөөлөл үү? Нийгмийн өөрийнх нь конструкцалсан соёлын бүтээл,төгс зохиол уу? Ердийн нэг гормоны өөрчлөлт үү? эсвэл дурсамжийн синопсис юм уу? Эцэстээ ер нь “хайр” гэж чухам юу болох талаар, хайраас урган гардаг олон сэдвүүдийн талаар "Reader" подкастын Валентины баярын өдөрт зориулсан тусгай дугаарт Г.Өсөхсарнай, Ц.Сувд, Б.Түмэнцэнгэл, Э.Цэнгэлсайхан нар оролцож өөрсдийн үзэл бодлуудыг хуваалцан нээлттэй ярилцсан подкастын нэгдүгээр хэсгийг сонсогчиддоо хүргэж байна.

  • #36 Мишель Уэльбек "Тулааны талбарын тэлэлт"

    10/10/2020

    Заримдаа чи ганцаардаж, хүнд хэцүү шаналгаатай үедээ зүгээр л хамт суугаад ярилцах хүнээр дутагдаж байсан уу ? Хажууд чинь тийм хүн байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдог уу ? Ёроолгүй хар ангал сэтгэлийг эзэгнээд, өдөр өнгөрөх тусам улам ганцаардаж, сэтгэлээ дүүргэх зүйл хайж, гансарч байсан уу ? Бусдаар хайрлагддаггүй юм аа гэхэд хэн нэгнийг хайрлах хүсэл төрж байсан уу? Тэр нь эсрэг хүйстэн, найз нөхөд, хамаатан садан гээд хэн ч байж болно. Гэтэл хэн нь ч хайр даахгүй тохиолдол гарч байсан уу? Жаргалтай царай гаргахыг хичээх тусамж бусдад шоолуулж, доромжлуулж байсан уу ? Хэн ч чамайг сонсохгүй, ойлгохгүй, ойлгодоггүй юм аа гэхэд зүгээр байгаагаар чинь хүлээн зөвшөөрөөд урам өгөх хүн байхгүй байна гэдэг гунигтай. Энэ бол “Тулааны талбарын тэлэлт” номын өчил. Reader подкастын цоо шинэ улиралын эхний дугаарт бид Францын нэрт зохиолч Мишель Уэльбекийн "Тулааны талбарын тэлэлт" номын талаар хөөрөлдлөө. Хэвлэгдэн гарсан даруйдаа Францын

  • #37 Монтескье “Хуулийн Амин Сүнс”

    10/10/2020

    Францын алдарт философич, түүхч Монтескьегийн “Хуулийн Амин Сүнс” ном бол дан ганц хууль зүй, улс төр судлал, социологи, олон улсын харилцааны сургуулийн оюутнууд төдийгүй хүн болгоны заавал унших ёстой бүтээл билээ. Хүн төрөлхтний улс төр, нийгмийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан төдийгүй бүх цаг үеийн хамгийн агуу бүтээлүүдийн жагсаалтад зүй ёсоор багтдаг уг номыг Монсудар хэвлэлийн газар “Нийгмийн ухаан” цувралынхаа V дэвтэр болгон Францын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр уншигчдад хүргэсэн юм. Энэхүү бүтээл монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдэж байсан ч энэ удаагийн шинэчилж, засварласан хэвлэл нь орчуулга, найруулгын хувьд хамгийн сайн нь болсон гэдэгт бид итгэлтэй байна. Reader подкастын шинэхэн дугаарт бид Францын алдарт философич, түүхч, Соён гэгээрлийн хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг Монтескьегийн “Хуулийн Амин Сүнс” номын эргэн тойронд өрнөлөө. Бид дан ганц “Хуулийн Амин Сүнс” номыг ярьсангүй. Харин Монтескьегийн амьдрал, уран бүтээл, номын гол үзэл санаа, ном төрсөн түүх, ном бичигдсэн түү

  • #38 Монтескье “Хуулийн Амин Сүнс” (II хэсэг)

    10/10/2020

    Reader подкастын шинэхэн дугаарт бид Францын алдарт философич, түүхч Монтескьегийн "Хуулийн Амин Сүнс" номын тухай үргэлжлүүлэн ярилцлаа. Өмнөх дугаартаа бид Монтескьегийн амьдрал, уран бүтээл, номын гол үзэл санаа, ном төрсөн түүх, ном бичигдсэн түүхэн контекст, орчин үеийн улс төр, нийгмийн амьдралд оруулсан хувь нэмэр зэрэг сэдвүүд дээр анализ хийсэн билээ. Харин энэ удаад буюу "Хуулийн Амин Сүнс" номын подкастын II хэсэгт бид Монтескьегийн цаг агаарын онолын тухай ярилцлаа. Түүний бичсэнээр аливаа хууль нь тухайн орны газарзүйн байрлал, цаг агаар, газрын хөрсний чанар, оршин суугчдын шашин шүтлэг, авъяас чадвар, зан суртахуун болон хандлагад нь хийцэж байх ёстой ажээ. Үүн дээр бид анализ хийсэн бөгөөд өнөөгийн монголчуудын аж байдал, хэв шинжтэй холбон ярилцлаа. СЭДЭВ: “Хуулийн Амин Сүнс” номын тухай | Монтескьегийн цаг агаарын онол МОДЕРАТОР: Б.Дөлгөөн (Улс төр судлаач, “Хуулийн Амин Сүнс” номын орчуулгын редактор) ЗОЧИД: - П.Мягмардорж (ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш, доктор [Ph.D])

  • #40 Владимир Набоков "Лолита"

    10/10/2020

    Зохиолч Владимир Набоков 1955 оны намар “Лолита” романаа гаргаснаар соёлт ертөнцийн уншигчдыг яруу үгс, уран дүрслэлээрээ урхидан ховсдохын сацуу цочролд оруулсаар ирсэн билээ. Reader подкастын энэ удаагийн дугаарт Лолита номыг тойрсон ёс суртахууны асуудлууд, уран зохиолын номын сонголт, уншсан номоороо дамжуулан төлөвших тухай сонирхолтой ярилцлага хийснийг сонсогч та бүгдэд хүргэж байна. Оролцсон: Н.Жавхлан Г.Өсөхсарнай Ц.Сувд Э.Түмэнжин

  • Тэрслүү яриа #4 - Томчууд яагаад хүүхдээрээ үлддэг вэ?

    10/10/2020

    Жангар" хүүхдийн номын редакцаас зөвхөн хүүхдийн ном гэлтгүй, тэдний ертөнц, тулгардаг асуудлууд, томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Хүүхэд 18 нас хүрээд хуулийн хувьд насанд хүрсэнд тооцогддог. Гэвч тэр үедээ оюун санаа, сэтгэлийн хувьд насанд хүрч чадсан байдаг уу? Өөрийн гэх үзэл бодолтой, аливааг оюунаараа тунгаан, хариуцлагатай шийдвэр гаргадаг хүн өнөөдөр манай нийгэмд хэр олон бэ? Биеэ даах, төлөвшихдөө бид яагаад бусад орны залуусаас оройтдог юм бол? Энэ асуултуудын хариултыг бид хайж үзлээ. Сонсож үзээд та нар ч бас өөрсдийн хариултаа үлдээгээрэй.

  • #41 "Нобелийн шагналт эмэгтэйчүүд" Зочин Г.Амартүвшин

    10/10/2020

    3 сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эдлэх тэгш эрх, боломжийн төлөөх өөрсдийн дуу хоолойг хүргэхээс гадна бүх нийтийн баярын өдөр болгон өргөн тэмдэглэсээр ирсэн билээ. Reader подкаст олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хүргэж буй тусгай дугаараараа Нобелийн шагналыг утга зохиол, хими, физик, анагаах ухаан болон эдийн засгийн салбарт хүртсэн эмэгтэйчүүдийн тухай "шарк" Г.Амартүвшинтэй хамт хийсэн сонирхолтой яриаг хүргэж байна.

  • #42 "ХУДАЛ & БУЛЛШИТ" | Зочин Ч.Лодойсамбуу

    10/10/2020

    Бид бүгдээрээ худлын ертөнцөд амьдардаг. Бүгд дор бүрнээ тодорхой хэмжээгээр худал хэлнэ. Тэгэхээр бид бүгдээрээ худалчид болж байгаа юм. Найз нөхөд, амраг хос, эцэг эх, ажлын хамтрагч гээд олон төрлийн харилцаанд хүмүүс цаад хүнийгээ зовоохгүй, сэтгэлийг нь шаналгахгүй гэх нэрийдлээр ихэвчлэн "цагаан худал" хэлдэг гэсэн үг. Харин "цагаан бус худал" гэх ухагдахуун ч бас бий. Худал хэмээх үг хойноосоо "худ хүмүүс", "худрах", "худ гарууд" гэх олон "дагуул" үгнүүд төрүүлээд нэлээн хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Бүр "hud boy", "hud girl" гэх ойлголтууд ч бас бий. Худал хэлэхийн нөлөө, үр дүнг Америкийн философич, нейробиологич Сэм Харрис "Худал" хэмээх эссэндээ амьдралын практиктай холбон маш сонирхолтой байдлаар бичжээ. Сүүлийн жилүүдэд манай нийгэмд баярхал, хэлбэртэлт, дэмий хоосон яриа, худал хийрхэл, ач холбогдолгүй, тархи угаасан шалдар булдар ярианаас их зүйл алга. Үүнийг "буллшит" (bullshit) хэмээн нэрлэдэг бөгөөд Америкийн философич Харри Франкфуртын “Буллшитийн тухай” хэмээх эссэ энэ тухай бүрэн

  • #44 "Монголын Нууц Товчоон" хүүхдэд зориулсан бүтээлийн эргэн тойронд

    10/10/2020

    Reader подкастын энэхүү дугаарт Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн редакцаас эрхлэн гаргасан "Монголын Нууц Товчоон" хүүхдэд зориулсан бүтээлийн тухай зохиогч Б.Батцэцэг, номын зураач Б.Төрмөнх болон түүхч С.Ууганбаяр нартай ярилцсанаа хүргэж байна. Уг номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцсоны үндсэн дээр хэдийгээр дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдсан. Тэр ч утгаараа энэхүү номоо: 1-рт, хүүхдийн дур сонирхолд нийцүүлэхийг, 2-рт, Чингис хааны хийсэн олон дайн тулааныг чухалчлах бус, хувь хүнийхээ хувьд эрхэмлэж асан үнэт чанар, итгэл үнэмшил нь юу байсныг өгүүлэхийг, 3-рт, тэр үеийн монголчуудын өв соёлын утга учрыг тодотгохыг зорин ажиллажээ.

  • #43 С.Баяр "Жаран хоног "Жаран"-ы бутархай"

    10/10/2020

    Reader подкастын шинэхэн дугаарт бид Монгол улсын ерөнхий сайд асан С.Баярын бичсэн "Жаран хоног "Жаран"-ы бутархай" номын талаар ярилцлаа. С.Баяр уг номоороо өөрийн 60 хоногийн турш саатуулагдах зуураа бичсэн улс төр нийгмийн амьдралын тухай тэмдэглэл, дурсамжийг өгүүлсэн юм. "Жаран хоног "Жаран"-ы бутархай" номын хэлэлцүүлгийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулсан билээ.Уг хэлэлцүүлгийг улам дэлгэрүүлэх зорилгоор бид Адмон группийн ерөнхий захирал Р.Энхбат болон Монсудар хэвлэлийн газрын эрхлэгч, түүхч С.Ууганбаяр нартай ярилцсанаа хүргэж байна.

  • Тэрслүү яриа #5 - Хүүхэд яагаад өөртөө итгэлгүй болдог вэ?

    10/10/2020

    "Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Хүүхэд яагаад өөртөө итгэлгүй болдог вэ? Тэднийг өөртөө итгэлтэй болгохын тулд томчууд юу хийж чадах бол? Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн зөв арга бол “ИТГЭЛ” хүлээлгэх гэдэгтэй та санал нэгдэх үү? Эдгээр асуултуудын хариултыг бид хамтдаа хайсан юм. Подкастаа сонсоод өөрийн хариултаа олоорой.

página 3 de 4